fitness
  • 52 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 3 цагийн өмнө

Сургуулийн өмнөх боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сурагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш, ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, хамрах тойргийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлыг үе шаттайгаар хийж буй.

Тодруулбал Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 50 ортой “Өргөө” цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиолол, гадна тохижилт буюу явган зам, авто зогсоол, тоглоомын талбайн тохижилтын ажил бүрэн дууслаа.

зураг
 

Уг барилга нь тэнхлэгээрээ 18.0м x 16.0м хэмжээтэй, зоорьгүй хоёр давхар бөгөөд дээврийг дулаалгатай хавтгай мембран ус тусгаарлагчтай байхаар шийдсэн юм. Мөн барилга нь гал тогоо, агуулах, урлаг заал, хичээлийн танхим, эмчийн өрөө, тусгаарлах өрөө, ариун цэврийн өрөө, техникийн өрөө, ажилчдын өрөө, эрхлэгчийн өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн.

Тус ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа гэж НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Бусад мэдээ

ХЭҮК-оос УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд хандан зөвлөмж гаргалаа

ХЭҮК-оос УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан улс төрийн намууд, нэр дэвшигч, олон нийтэд хандан зөвлөмж гаргалаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбогдуулан Зөвлөмж

Үерт өртсөн айлууд суурьших газрын замыг тэгшилж, цахилгаанаар хангажээ

Үерт өртсөн айлууд суурьших газрын замыг тэгшилж, цахилгаанаар хангажээ

Үерт өртөж, орон гэргүй болсон айлуудыг нүүлгэхээр Богдын даваанаас Тоосгоны задгай хүртэл зам тэгши

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн