• 1673 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-01-16

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ оноос хэрхэн олгох тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ хэмээн мэдэгдэж байсан.

Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгохоор болжээ. Хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэдийн гар утсанд өчигдрөөс /2023.01.15/ мессеж илгээж эхэлсэн тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлэв.

Хэрэв мессеж очоогүй бол E-MongoliaEHalamj  зэрэг цахим платформ ашиглан хүүхдийн мөнгөн тэтгэмж авах эсэхээ шалгах боломжтой аж. Мессеж очоогүй бол хүүхдийн мөнгөнд хамрагдахгүй гэсэн үг биш. Гар утасны дугаараа олон дахин сольсон зэрэг шалтгаанаар өрхийн мэдээлэл үнэн, зөв байдаггүй. Улмаар мэдээллийн зөрүүгээс болоод мессеж очоогүй байх боломжтой. Тиймээс цахимаар давхар шалгахыг салбарын яамнаас санууллаа.

Мөн цахим хуудас ашиглах боломжгүй гар утастай болон мэдэхгүй тохиолдолд хороондоо хандаж мэдээллээ нягтлуулах боломжтой аж.

Өрхийн хэдэн хүүхэд мөнгөн тэтгэмжид хамрагдахаас үл хамааран нэг л удаа мессеж явуулах аж. Өөрөөр хэлбэл, танайх дөрвөн хүүхэдтэй бол дөрвөн удаа мессеж очих бус нэг л удаа илгээх юм байна.

Бусад мэдээ

Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ

Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ

Аврах ажиллагаанд явж байсан иргэн үерийн усанд энджээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд өч

Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар зүүжээ

Улсын хэмжээнд төрийн байгууллагуудын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар зүүжээ

Төрийн байгууллагын машины улсын дугаарын дэвсгэр өнгийг хөх өнгөтэй болгох ажил өнгөрсөн онд эхэлж

Ариунзул С.
Ариунзул С.