fitness
  • 189 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-09

Аймаг, сум, дүүрэгт тохирсон хөдөлмөрийн зах зээлийн судалгаа гаргана хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэллээ.

Тэрээр нийгмийн сүлжээнд "Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтэд ажиллалаа. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг эн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж буй энэ үед тус газар нь манай салбарын уураг тархи" гэж нийтэлжээ.

Мөн,

  • Тус газар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгалын судалгаа, шинжилгээ хийхээс гадна мэргэжлийн ур чадвар олгох сургалт, мэргэшүүлэх сургалтад 28.791 иргэнийг хамруулж, чадамжийн гэрчилгээ олгожээ.
  • Ажил олгогч, иргэн, төрийн байгууллагын гурван талт уялдаа холбоог хангаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, албан бус хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийг цэгцлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байна.
  • Хөдөлмөрийн зах зээл нэг талдаа ажилгүйдэлтэй, нөгөө талдаа ажиллах хүчний хомсдолтой байгаа.
  • Ажил хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан ихэвчлэн цалин бага, ур чадварын хувьд тэнцдэггүйтэй холбоотой.
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институтийн удирдлагуудад
  • Өрхийн орлого, ядуурал, ажилгүйдэл зэрэг салбарын мэдээллүүддээ нэгтгэн, судалгаа төлөвлөлтөө бодитой хийх.
  • Боловсролын байгууллага, хөдөлмөрийн биржүүд, сум, дүүргийн хөдөлмөр халамжийн хэлтэстэйгээ ажлын уялдаа холбоогоо сайжруулах,
  • Хөдөлмөрийн зах зээлийн судалгааг сум, аймаг, дүүрэг бүрд тохирсон загварчлалаар гаргах судалгаа хийх зэрэг үүрэг өгчээ.

Бусад мэдээ

Явуулын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн шаардлага хангуулна

Явуулын хоолны үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн шаардлага хангуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран төвийн зургаан дүүрэгт үйл ажилла

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

С.Батзаяа: Бидний тохижуулсан анги хүрч болохгүй үзмэр биш элэгдтэл ашиглах ном нь байгаасай

Мобиком Корпораци тэгш хүртээмжтэй боловсролыг хүүхэд бүрд хүргэх зорилгоор UNICEF, Боловсролын ерөн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн