fitness
  • 93 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-10
Нийслэлийн хэмжээнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх хяналт шалгалт үргэлжилж буй. Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Хүн, малын гоц халдварт болон тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/948 дугаар захирамжийн дагуу холбогдох мэргэжлийн байгууллагуудын хяналт шалгалтын хийхэд 71 удаагийн үйлдлээр 288 ширхэг тарваганы мах илрүүлсэн байна.
Хяналт, шалгалтаар илрүүлсэн тарваганы махыг Зооноз, өвчин судлалын үндэсний төв /ЗӨСҮТ/-д өгч шинжлүүлэхэд тарваган тахал өвчний үүсгэгч илрээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Хамгийн сүүлд "Blue Sky" зочид буудалд аравдугаар сарын 08-ний өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл цахим сүлжээнд явсан. Уг асуудлаар ЦЕГ болон ЗӨСҮТ-өөс тус байршилд  хяналт шалгалт хийсэн. Уг асуудалд ЗӨСҮТ-өөс "Одоогийн байдлаар тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайн газраар үйлчлүүлсэн иргэд болон ажилчид тарваган тахлын халдварт өртөх эрсдэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна" гэсэн юм.

Бусад мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын гүйцэтгэх захирал Сима Бахустай уулзлаа

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн тэргүүний хувьд эмэгтэйчүүд, охидыг хөгжлийн бодлогы

400 иргэн торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл авчээ

400 иргэн торгох, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах шийтгэл авчээ

Эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 26, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 101, сураггүй алга болсон хүн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн