fitness
  • 119 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-10

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-ын урилгаар 2024 оны аравдугаар сарын 10-13-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо.

Энэхүү айлчлал нь Монгол Улс, Туркменистан Улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн хугацаанд хэрэгжиж буй анхны дээд түвшний айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов-той албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын найрсаг харилцааг бэхжүүлэх, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэх болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркменийн ард түмний үндэсний удирдагч, Туркменистаны Халк Маслахат-ын дарга Гурбангули Бердымухамедов зэрэг албаны хүмүүстэй уулзана.

Айлчлалын хүрээнд Монгол-Туркменистаны бизнес форум болон соёлын хамтарсан тоглолт зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Бусад мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоккейн үндэсний шигшээ багийн тамирчдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2024.05.15/ хоккейн үндэсний шигшээ багийн дасг

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн 117 чиглэлд 695 автобус иргэдэд үйлчилнэ.Төв цэнг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн