fitness
  • 150 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-14

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр (2024.10.14) хуралдав. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээллээ.

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Орон нутгийн сонгууль болж өндөрлөлөө. АН-ын нэр дэвшигчид 21 аймгийн 7-д, нийслэлд 1 дүүрэгт ялсан. Шат шатны сонгуулийн амжилтын дүнгээс харахад бид дүгнэлт хийх цаг болжээ гэж харж байна.

Санал хураалтыг 20:00 цагт хаасан нь ирцэд нөлөөлсөн. Мөн баасан гарагт санал хураасан нь нийслэлийн иргэдийн ирцийг багасгасан гэж харж байна. Ардчилсан намын дүрэмд хэнийг нэр дэвшүүлэх нь тодорхой байгаа. Нийслэлийн намын дарга маань нэр дэвшилтийг зохион байгуулсан. Намын дүрэмд амжилт гаргаагүй намын даргыг хоёр сарын дотор өөрчлөхөөр заасан бий.

Шат шатны сонгуулиар мөнгө тараах асуудал хэрээс хэтэрлээ. Үүнийг үнэндээ албажуулсан шүү дээ, ухуулагчийн тоог, автомашин, орон байр түрээслэх мөнгийг хүртэл хуульчилсан. Тэгэхээр манай залуу гишүүд энэ асуудалд анхаарч хууль санаачлахаа мэдэгдээд байгаа" гэв.

Бусад мэдээ

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ

Газраа чөлөөлсөн 1500 иргэн, хуулийн этгээдэд 190 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ

Нийслэлийн энэ оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон батлагдсан төсвийн дагуу улс, нийслэли

Ирэх 7 хоногоос хотын захиргаа Яармаг руу нүүнэ

Ирэх 7 хоногоос хотын захиргаа Яармаг руу нүүнэ

Өнөөдөр дүүжин тээврийн эхний шугамын шавыг тавилаа. Энэхүү ёслолын ажиллагааны үеэр нийслэлийн Заса

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн