fitness
  • 134 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-14

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр авто замын засвар, шинэчлэлийн ажлын явц болон “Зогсоол” хөтөлбөрийн талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.

Энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км авто замыг шинэчлээд байна. Сүүлийн дөрвөн жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд нийт зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36.1 км туслах авто замыг шинээр барьжээ.

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто зогсоолтой холбоотой хэрэгжиж байгаа ажлуудыг нэгтгэж, “Зогсоол” хөтөлбөрт тусгахаар мэдээллийг боловсруулж буйг шуурхай зөвлөгөөний үеэр танилцуулав.

Бусад мэдээ

Төв, зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна

Төв, зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөөдөр өдөр төв, зүүн аймгуудын нутгаар хүйтэн байна.2024

Энэ долоо хоногт бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА

Энэ долоо хоногт бүх нийтээрээ хоёр өдөр АМАРНА

Арваннэгдүгээр сард бүх нийтээрээ хоёр өдөр амарна. Энэ жил Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохиож байна. Тэгвэл арваннэгдүгээр сарын 26-нд Анхдугаар үндсэн хуулиар Монгол Улсын нэрийг БНМАУ болгон тунхаглаж, улсын нийслэлийг Улаанбаатар хот гэж нэрлэхээр тогтсон өдөр юм.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн