fitness
  • 101 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-14

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Сюзан Лаянс 2024 оны аравдугаар сарын 16-наас 19-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан болон Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс нар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх асуудлаар өргөтгөсөн уулзалт хийнэ. Мөн айлчлалын үеэр Австралийн Холбооны Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч С.Лаянс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Энэхүү айлчлал нь Австралийн Холбооны Улсын Сенатын Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжиж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог бөгөөд Монгол, Австралийн хооронд улс төрийн яриа хэлэлцээ, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд ач холбогдолтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Д.Амарбаясгалан: Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьдог асуудлыг засах шаардлагатай

Д.Амарбаясгалан: Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хорьдог асуудлыг засах шаардлагатай

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан гэм буруутай нь тог

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тайлбар хийлээ

ЗТХ-ийн сайд С.Бямбацогт тайлбар хийлээ

Монгол Улсын төсвөөс ЗТХ-ийн сайд С.Бямбацогт хамаарал бүхий компаниудаараа 281 тэрбум төгрөгийн сан

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн