Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь Монгол Ардын Нам(МАН)-ын бүлгийн хуралдаанаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүллээ.
Нэр дэвшигчтэй холбоотой санал хэлэх, нэрээ дэвшүүлэх өөр хүн байсангүй. Улмаар Х.Нямбаатар олонхын дэмжлэгийг авснаар дахин сонгогдов.
НИТХ-ын даргыг сонгох нууц санал хураалт явуулахад 39 төлөөлөгч А.Баярыг томилохыг дэмжжээ.
Ийнхүү А.Баяр НИТХ-ын даргаар сонгогдлоо.