Дэлхийн өнцөг булан бүрээс Herbalife-ын 4,900 гаруй гишүүд нэгдэж, Геннисийн амжилт тогтоолоо.
Энэ сарын 3-ны өдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 3-нд Herbalife компани нь олон байршилд нэгэн зэрэг эрчимтэй дасгал хийх арга хэмжээ зохион байгуулснаар ГИННЕСИЙН ШИНЭ АМЖИЛТЫГ тогтоолоо. Дэлхий дахиныг хамарсан уг арга хэмжээнд Herbalife-ын 4,900 гаруй бие даасан гишүүд болон фитнес сонирхогчид нэгджээ.
2024 оны 9 дүгээр сарын 21-нд Лас Вегас хотоос шууд дамжуулсан уг арга хэмжээг Франц, Монгол, Румын, Хятад зэрэг улсын 11,000 гаруй хүн үзэж хамрагджээ. Түүнчлэн Herbalife-ын бие даасан гишүүд дэлхийн өнцөг булан бүрд зохион байгуулагдсан биечилсэн арга хэмжээнд оролцсон байна.
Herbalife компанийн Эрүүл мэнд ба Вэлнесс хариуцсан дэд ерөнхийлөгч доктор Луижи Граттон ярилцлагынхаа үеэр “Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дадал болгоход дасгал хөдөлгөөн, хамт олны нөлөө чухал нөлөө үзүүлдгийг бид дэлхийн өнцөг булан бүрээс нэгдсэнээр харуулж чадлаа” хэмээжээ.
Түүнчлэн тус рекордыг бүтээх явцдаа дэлхийн өнцөг булан бүрд амьдарч буй хүүхдүүдэд эрүүл хооллолт, хоол тэжээлийн боловсрол олгохоор ажиллаж буй сайн үйлсийн байгууллагуудтай хамтран, тэдгээр хүүхдүүдийн амьдралыг сайжруулахаар Herbalife Гэр бүлийн сангийн Casa Herbalife хөтөлбөрт 40,000 хүртэлх долларыг хандивлах хандивын аян зохион байгуулжээ.
Сонирхуулан дурдахад тус компани 2015 онд 24 цагийн дотор хамгийн олон оролцогчтой эрчимтэй дасгал хөдөлгөөн хийх арга хэмжээ зохион байгуулж мөн адил ГИННЕСИЙН ДЭЭД АМЖИЛТЫГ тогтоож байжээ.
Herbalife компанийн тухай
Herbalife нь 1980 оноос хойш шим тэжээлийн бүтээгдэхүүнүүд болон бизнес боломжоороо дамжуулан хэрэглэгчдийнхээ амьдралын хэв маягийг өөрчилж буй эрүүл мэнд, сайн сайхны төлөөх компани, нийгэмлэг болон платформ юм. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхэлж буй гишүүдээрээ дамжуулан шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүнийг дэлхийн 90 гаруй улсад санал болгодог.