fitness
  • 81 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-16

Нийслэлд зам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж буй. Авто замыг хэсэгчлэн хааж шинэчилж байгаа өдрүүдэд иргэд зам хаах тухай мэдээлэлгүйгээс замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Тиймээс хааж шинэчилж байгаа болон өнөөдрөөс /2024.10.16/ эхлэн энэ сарын 21 хүртэл хааж шинэчлэх авто замын мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Хоум плазагийн уулзвараас И март дэлгүүрийн уулзвар хүртэл авто замын шинэчлэлийн ажил үргэлжилж буй. Уг замыг  аравдугаар сарын 18 буюу баасан гарагт нээнэ. БГД-ийн гуравдугаар хороо, Үндсэн хуулийн гудамж буюу баруун дөрвөн замын уулзвараас нарны зам хүртэлх автозамыг хааж шинэчилж байгаа тус авто замыг мөн аравдугаар сарын 18 буюу баасан гарагт нээх аж. Улаанбаатар төмөр замын өртөөнөөс Петролиум ШТС хүртэл авто замын шинэлэлийн ажил үргэжилж байна. Тус замыг энэ сарын 18-нд нээнэ.

Өнөөдөр /2024.10.16/ орой  23.00 цагаас эхлэн хаах замууд:

-БГД, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэл 10.18 буюу баасан гарагт нээнэ

-Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэл авто зам аравдугаар сарын 19 буюу бямба гарагт нээнэ.

Аравдугаар сарын 18 буюу Баасан гаригаас эхлэн хаах замууд: 

-БГД Петролиум ШТС-аас 10 дугаар хорооллын уулзвар хүртэл авто замыг шинэчилж аравдугаар сарын 19-нд нээхээр болжээ.

-ХУД "Энхтайваны" гүүрээс тэмээтэй хөшөө хүртэл автозам аравдугаар сарын 21 буюу даваа гарагт нээх юм байна. Мөн Яармагийн Номин моторс төвөөс Титан төв хүртэл авто замыг аравдугаар сарын 18-наас эхлэн хааж шинэчлэнэ. Тэгвэл аравдугаар сарын 21 буюу даваа гарагт нээх юм.

Бусад мэдээ

Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

Амьсгалын замын цочмог халдварын хүндрэлээр нийслэлд нэг, Орхон аймагт нэг хүүхэд нас баржээ

"Томуу болон амьсгалын замын шалтгаантай халдварын хүндрэлээр нас баралт ганц нэг бүртгэгдэж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтад оролцов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Ерөнхий сайдын хэлсэн үгийг бүрэн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн