fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-17
Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир нээж, зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах эрх бүхий 959 алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж байгааг онцоллоо.

Сургалтад ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Үргэлжлүүлэн ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ” сэдвээр мэдээлэл хийж, дараах зөвлөмжийг өглөө.
• Хүний эрхийн мэдлэг хандлагыг өөрчлөх үйл явц тасралтгүй бөгөөд сургалтыг тогтмол үр нөлөөтэй явуулж байх.

• Мөрдөн шалгах ажиллагаа, уулзалт, мэдүүлгийг зориулалтын стандартын шаардлага хангасан өрөө, хяналтын камер бүхий орчинд авч байх.
• Мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мэргэжлийн байж, нотолгоонд суурилсан арга зүйг мөрдлөг болгох, өдөр тутам онц хүнд, сэтгэл түгшээсэн гэмт хэрэг мөрдөн шалгаж байгаатай холбоотойгоор мөрдөгч сэтгэл зүйн өндөр бэлтгэлтэй байж, өөрийгөө хянах чадварт суралцах, энэ чиглэлд удирдлагын зүгээс анхаарч дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авах.
• Цэргийн анги, хорих, цагдан хорих, асрамжийн газар, эрүүлжүүлэх саатуулах байр зэрэг эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа гарч болзошгүй газарт үйлдэгдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны эцэст гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллагуудад мэдэгдэл бичиж хэвших.
• Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шалган шийдвэрлэхдээ хохирогч төвтэй мөрдөн шалгах аргачлалыг ашиглаж байх.
• Хүний эрхийг зөрчсөнөөс үүсэх үр дагавар, нөхөн төлбөрийг буруутай алба хаагч хариуцах хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч байгааг онцлов.

Бусад мэдээ

Төмөр замчдын дундаж цалин 15 хувиар нэмэгдэнэ

Төмөр замчдын дундаж цалин 15 хувиар нэмэгдэнэ

Үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналттай уялдуулан төмөр замчдын нийгмийн баталгааг хангах, ажилтнууд

Өнөөдөр шатахууны асуудлаар салбарын сайд мэдээлэл өгнө

Өнөөдөр шатахууны асуудлаар салбарын сайд мэдээлэл өгнө

Улаанбаатар хотын шатахуун түгээх станцууд дууссан гэх шалтгаанаар шатахуун өгөхгүй, улмаар зарим ст

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн