fitness
  • 55 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-21

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны 10-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -5…-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн,

Онон, Улз голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -1...-3 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -2...-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. -3...-5 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ

Өнөөдөр ихэнх нутгаар халж, хуурайшилт нэмэгдэнэ

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг

Х.Нямбаатар: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна

Х.Нямбаатар: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Шувуу” ажиллагааны талаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн