fitness
  • 185 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-22

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 онд нийт 36 удаагийн цахим арилжаагаар 1.3 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий 12.2 сая тонн нүүрс борлуулсан. Үүнээс 465 сая ам.долларын үнэлгээтэй 2.9 сая тонн коксжих нүүрс, 767 сая ам.долларын үнэлгээтэй 7.3 сая тонн 1/3 коксжих нүүрс, 112 сая ам.долларын үнэлгээтэй 2.0 сая тонн эрчим хүчний нүүрс тус тус борлуулсан бөгөөд биржийн арилжаа тогтмол, хэвийн явагдаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд нийт 101 биржийн цахим арилжаа амжилттай зохион байгуулж, 2.6 тэрбум ам.долларын үнэлгээтэй 21.9 сая тонн нүүрсийг хилийн үнээр БНХАУ-ын Ганцмод болон Мандал боомт нөхцөлтэй арилжаад байна. Үүнээс 8.5 сая тонн нь коксжих нүүрс, 10.3 сая тонн нь 1/3 коксжих нүүрс, 3.1 сая тонн нь эрчим хүчний нүүрс тус тус арилжаалсан байна.

Бусад мэдээ

“ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР”-ЫН СУРГАЛТ БОЛЛОО

“ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧТЭЙ ХАРИЛЦАХ УР ЧАДВАР”-ЫН СУРГАЛТ БОЛЛОО

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захиргаа, Ёс зүйн салбар хорооноос “Эмч, эмнэлгийн ажилтны үйл

Ерөнхий сайд Цагаан сараар төрийн болон нутгийн золголт хийхгүй, бөх барилдуулахгүй байх чиглэл өгчээ

Ерөнхий сайд Цагаан сараар төрийн болон нутгийн золголт хийхгүй, бөх барилдуулахгүй байх чиглэл өгчээ

00:0000:00Ерөнхий сайд Цагаан сараар төрийн болон нутгийн золголт хийхгүй, бөх барилдуулахгүй байх ч

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн