fitness
  • 226 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-23

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуянгийн урилгаар Бүгд Найрамдах Франц Улсын Европын болон Гадаад хэргийн яамны Батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагааны газрын дарга, генерал Колкомбе тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчилж байна. 

Айлчлалын бүрэлдэхүүн энэ сарын 23-26-ны өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм. Өнөөдөр Нийслэлийн аврах анги 105, нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалтын төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. 



Энэ үеэр Монгол-Франц улсын хамтын ажиллагааны хүрээнд 34,000 еврогийн үнэ бүхий ПЕТЗЛ брэндийн өндрөөс аврах ажиллагааны иж бүрэн багаж хэрэгслийг Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээнд Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрера болон албаны хүмүүс оролцлоо.



Айлчлалын хүрээнд ирэх өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын анги, салбарын үйл ажиллагаатай танилцана. Тухайлбал алба хаагчидтай уулнаас аврах ажиллагааны хамтарсан сургалтыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

ЭМДС-гаас 100 хувь хариуцах амбулаторийн оношилгоо, шинжилгээ

ЭМДС-гаас 100 хувь хариуцах амбулаторийн оношилгоо, шинжилгээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2023 оны наймдугаар тогтоолын хүрээнд амбулаторийн үзлэг

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд EАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд EАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бараалхав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхи

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн