fitness
  • 206 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-10-25

Энэ оны наймдугаар сард Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бодлогын шинжилгээний ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүдтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзжээ.

Ажлын хэсэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа асуудлыг нэгтгэж, гарц шийдлийг боловсруулаад, эхний байдлаар зөвлөмж гаргасан байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүргэх нийгмийн үйлчилгээний “зураглал” болох аж.

Жишээлбэл Японд хөгжлийн бэрхшээлтэй хүн насан туршдаа төрөөс ямар үйлчилгээ авах нь тодорхой байдаг. Хоёр настай хүүхдэд хүрэх асаргаанаас эхлээд 20 настай залуу амьдрал дээр гарахад түүнд хэрэгтэй төрийн үйлчилгээ нь ойлгомжтой зурагдсан байдаг.  

Манай улс анх удаа ийм бүдүүвч зургийг гаргахаар зорьж байна. Тулгамдаж байгаа асуудлыг Хөгжлийн бэрхшээлийг тогтоох, үнэлэх, Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсрол гэх мэт 10 гаруй багц хэсэгт хуваажээ. 
Эндээс гарсан зөвлөмжийг Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай мөн хэлэлцэнэ. Мөн халамж, нийгмийн үйлчилгээг хооронд нь ялгаж салгадаг болох эрх зүйн цогц шинэчлэл хэрэгтэй байгаа юм. 

Зөвлөмжид тулгуурлан Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсронгуй болгож УИХ-аар батлуулна.  

Мөн Саадгүй байдал, хүртээмжийн тухай хуулийн төсөл, Дохионы хэлний тухай хуулийн төсөл, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай хуулийн төслийг анхлан боловсруулж байна хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ

Японоос төмөр замын бэхэлгээг их хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр авах талаар ярилцжээ

Японоос төмөр замын бэхэлгээг их хэмжээгээр хөнгөлөлттэй нөхцөлөөр авах талаар ярилцжээ

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар Япон улсаас Монголд суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ил тод маргаашийн төлөө цахим шилжилтийг заавал хийх учиртай

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ “E-Mongolia” шинэчлэгдэж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.О

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн