fitness
  • 165 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-01

 Соёлын өвийн үндэсний төв нь ЮНЕСКО-ийн Зүүн Хойд Азийн төлөөлөгчийн газартай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөлөлд өртөж буй соёлын өвийг судлах, хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 28, 29, 30, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд "Хустайн байгалийн цогцолбор газар"-т зохион байгуулж байна.

Сургалтын зорилго нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллөөс соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, эрсдэлийг тооцоолох, дасан зохицох механизм, чадавхыг бэхжүүлэх, хариу арга хэмжээ авах бодлого стратегийг төлөвлөхөд салбар хоорондын хамтын ажиллагаа өргөжүүлэх, албан хаагчдыг чадавхжуулахад оршиж байгаа бөгөөд сургагч багшаар ЮНЕСКО-ийн соёлын болон байгалийн өвийн шинжээч, зохицуулагч нар ажиллаж байна.

Энэхүү сургалт нь Монгол Улсын эрс тэс уур амьсгалын нөхцөлд хөдөө хээр, ил задгай оршин байдаг түүх, соёлын дурсгал, байгаль, цаг уураас шууд хамааралтай нүүдлийн соёл, уламжлалт ахуй зэрэг соёлын биет болон биет бус өвд уур амьсгалын өөрчлөлт, түүнээс үүдэлтэй гамшигт үзэгдэл хэрхэн нөлөөлж байгааг судлах, эмзэг байдал, эрсдэлийг тодруулах, хариу арга хэмжээ авах, төлөвлөх аргазүйг олгож буйгаараа онцлог юм.

Бусад мэдээ

Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлжээ

Нэр бүхий шүүгчдэд холбогдох сахилгын хэргийг түдгэлзүүлжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2023 оны зургадугаар сарын 27-ны өдрийн 67 дугаар тогтоо

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 27, аврах ажиллагааны хоёр дуудлага бүртгэгдж

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн