fitness
  • 118 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-01

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн томоохон арга хэмжээ юм.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын батлан хамгаалах салбарын алба хаагчид тэр дундаа цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, түгээмэл тохиолдож буй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах, цэргийн бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба, Эрүүл мэндийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат нар Цэргийн төв эмнэлэгт ажиллалаа.

Энэ үеэр “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг цаашид эрчимжүүлж, хэрэгжилтийг хангах хүрээнд шаардлагатай зарим асуудлаар хэлэлцлээ.

Тодруулбал, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд Цэргийн төв эмнэлэг, Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, байгууллагын эрүүл мэндийн төвүүдийн үүрэг, оролцоог тодорхойлж, цаашлаад хугацаат цэрэг татлагын үйл явц, цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзүүлэлтэд онцгой анхаарч эрүүл мэндийн үзлэгийн чанар, үр нөлөөг дээшлүүлэх талаар эмнэлгийн удирдлага, эмч мэргэжилтнүүдтэй санал солилцлоо.

Бусад мэдээ

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Хүнсний ногооны хэрэглээний 70 орчим хувийг дотоодоосоо хангана

Найр наадмын хөг өнгөрч намрын тариа, ногоо хураалтандаа анхаарах цаг хаянд иржээ. Энэ жилийн хувьд

"StudyRoom"-үүд хаалгаа нээлээ

"StudyRoom"-үүд хаалгаа нээлээ

Оюутан , залуусдаа зориулсан тохилог , тав тухтай, чимээгүй орчинд зөвхөн ганцаараа төвлөрч болох орон зай..

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн