fitness
  • 131 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-04

Ногоон автобусны хэрэгт холбогдогсдын шүүх хурал лхагва гарагт болно. “Тэнүүн-Огоо” компанийн ерөнхий захирал А.Ганхуяг шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байгаагаа телевизээр өгсөн ярилцлагадаа дурдсан.

“Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг анх энэ оны долдугаар сарын 29-ны өдөр товлосон. Гэвч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсоор байна.

Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх 2024.10.21-нд, дараа нь арваннэгдүгээр сарын 6 болгон хойшлуулсан.

Өнгөрсөн сарын 21-нд болсон шүүх хуралд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, орлогч дарга асан Ж.Сандагсүрэн нарыг гэрчээр дуудсан ч ирээгүй. Иймд тэднийг шүүх хуралд ирүүлэх арга хэмжээ авахыг хэргийн оролцогчид шүүхээс хүссэн юм.

Эргэн сануулахад, нийслэлийн прокурорын газраас “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэн өнгөрөгч гуравдугаар сард шүүхэд шилжүүлсэн юм.

Тодруулбал:

  • Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ
  • Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т,
  • Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхланбаатар нарын албан тушаалтнууд,
  • Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн Ерөнхий захирал А.Ганхуяг

БНСУ-ын 2 иргэн, нийт 24 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Бусад мэдээ

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хойшлуулахыг олон мянган иргэн хүсэж, 156 албан бичиг ирүүлжээ

Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хойшлуулахыг олон мянган иргэн хүсэж, 156 албан бичиг ирүүлжээ

Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганыг өчигдөр хаав.Өчигдөр болсон нэгдсэн хуралдаанаар Ул

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаатай байна

Солонготын даваанд цас орж, халтиргаа гулгаатай байна

Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай байна.Иймд тус хэсэгт ха

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн