fitness
  • 179 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-11

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг "Оюуны олимп" Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод /2024.11.07/ эхэлсэн. Тус тэмцээнд 35 улсаас өсвөр нас болон насанд хүрэгчдийн ангилалд 12 төрлөөр 180 тамирчин өрсөлдөж байна. Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Дэлхийн аварга Н.Мөнхшүр "Number shape recognition" төрөлд олимпийн рекордыг шинэчлэн Гиннесийн номд дахин бичигдэхээр боллоо.

Түүнээс гадна Ц.Оюун-Эрдэнэ, Т.Тунгалагжаргал нар оюуны олимпийн аварга болсон бол Э.Мөнхбаатар "Хүн хуанли" төрөлд шилдэг таван тамирчны нэгээр, С.Чингим шилдэг наймд шалгарчээ. Ингэснээр Монгол Улсын баг тамирчид 36 медалийн 35-ыг нь хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн