fitness
  • 81 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-12

#CS2 "IESF World Esports Championship 2024" тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцоно.

Олон улсын электрон спортын холбоо буюу IESF-ээс зохиодог Counter Strike 2-ын шигшээ багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр-Рияд хотод маргааш эхэлнэ.

240 мянган ам.долларын шагналын сантай "IESF World Esports Championship 2024" тэмцээнд Монголын шигшээ багийг төлөөлж "The Huns Esports" багийн тоглогчид оролцоно.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх тэмцээнд 24 улсын төлөөлөл оролцож байгаа бөгөөд дөрвөн хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс хоёр баг playoffs-т шалгарна.

Гантулгын "nin9" Есөнтөмөр ахлагчтай Монголын шигшээ баг "D" хэсэгт Чех, Словак, Серби, Аргентин, Өмнөд Африкийн шигшээ багтай таарсан бөгөөд эхний тоглолтоо 13-ны 23:00 цагаас Словакийн шигшээ багтай хийнэ.

Монголын шигшээ баг 2023 оны тэмцээнд хэсгийн шатнаас гарч чадалгүй хасагдаж байсан билээ.

Бусад мэдээ

УБТЗ-ЫН ОЛОН ЖИЛ ШИЙДЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙСАН ИХ ӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

УБТЗ-ЫН ОЛОН ЖИЛ ШИЙДЛЭЭ ХҮЛЭЭЖ БАЙСАН ИХ ӨРИЙН АСУУДЛЫГ ШИЙДЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын үеэр Монгол-Орос

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар бага

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн