fitness
  • 140 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-12

Прокурорын байгууллага 2024 оны арваннэгдүгээр сарын 4-8-ны өдрийг хүртэл хугацаанд эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Эдгээрээс их хэмжээний орлогоо нуун дарагдуулж, татвар төлөхөөс зайлсхийсэн хоёр ч хэргийг шүүхэд шилжүүлээд байна.

Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 27 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 102 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан С.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого 1 тэрбум 498 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 157 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Г нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 709 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 170 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2024 оны тавдугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Бусад мэдээ

Өнөөдөр эхлэх Улаанбаатарын явган алхалтын фестивальд оролцохоор АНУ, Япон, ОХУ, Герман зэрэг улсаас 120 хүн иржээ

Өнөөдөр эхлэх Улаанбаатарын явган алхалтын фестивальд оролцохоор АНУ, Япон, ОХУ, Герман зэрэг улсаас 120 хүн иржээ

"Улаанбаатар явган алхалтын олон улсын фестиваль 2024" арга хэмжээ өнөөдөр эхлэх гэж байна. Явган ал

Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар Тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар: Нийслэл Улаанбаатар хотын а

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн