fitness
  • 89 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-13

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Австралиас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смитийг хүлээн авч уулзан, хоёр улсын харилцаа тэр дундаа эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ.

Сайд Т.Мөнхсайхан төвлөрлийг сааруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, Монгол улсад эмчлэгддэггүй өвчний эмчилгээг нэвтрүүлэх чиглэлд онцгойлон анхаарч буйгаа мэдээлж, энэ чиглэлээр Австралийн эрүүл мэндийн салбарт эмч, мэргэжилтнүүдээ сургах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Мөн тамхины хяналтын тогтолцоо, ХПВ-ийн эсрэг вакцины дархлаажуулалт дээр туршлага судлах хүсэлтэй байгаагаа хэлсэн байна.

Элчин сайд Кэйти Смит хоёр улсын хамтын ажиллагаа эрүүл мэндийн салбарт өргөжин тэлж байгааг тэмдэглээд Австрали улс тамхины хяналтыг сайжруулах тал дээр кампанит ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Хяналтын тогтолцоог сайжруулахад олон талын арга хэмжээг зэрэг авах шаардлагатай байдаг.
Тухайлбал татварыг өндөр хувиар нэмэгдүүлэхийн зэрэгцээ нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь үр дүнд хүрдэг талаар дурдаад тамхины хяналтыг сайжруулах туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Мөн Австрали улсын эрдэмтэд ХПВ-ийн эсрэг вакциныг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс ХПВ-ийн халдварын эсрэг дархлаажуулалтад онцгой анхаарал хандуулдаг төдийгүй 2035 онд гэхэд уг вирусийн тархалтыг таслан зогсоохоор төлөвлөн ажиллаж байгаа талаараа мэдээллээ. Тиймээс Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой гэв.

Эх сурвалж: ЭМЯ

Бусад мэдээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэжээ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газар(БЦГ)-ыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжэ

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр байна

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалаг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн