fitness
  • 103 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-13

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын  санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай” тогтоолыг шинэчлэн баталжээ.

Тогтоолд сүүлийн жилүүдэд цар тахлын улмаас бичиг үсгийн боловсролын чиглэлд гарсан ухралтыг нөхөхийн ач холбогдол, бичиг үсгийн боловсрол нь хүний амьдралын нөхцөл байдалд хөгжин өөрчлөгдөж байдаг насан туршийн боловсрол, чадварын салшгүй хэсэг болохыг онцолж, хүн бүрт тэгш, чанартай боловсрол, мэдлэг, түүний дотор цахим хэрэглээний чадвар олгоход багш, сургагч нарын үүрэг нэн өндөр болохыг тэмдэглэв.

Мөн дэлхийн улсуудаас хөгжиж буй орнуудын ард иргэдэд зориулсан мэргэжил, мэдээллийн технологи, шинжлэх ухаан, техникийн дээд боловсролын тэтгэлгийг ихээр нэмэгдүүлэх тухай амлалтыг сануулж, уламжлалт болон цахим орчинд ажиллах чадвар зэрэг бүх нийтийг хамарсан тэгш, чанартай боловсролын хүртээмжийг сайжруулах чиглэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, улмаар “Ирээдүйн төлөө гэрээ”-нд суурилан одоо ба ирээдүй үе хооронд мэдлэг, боловсролыг өртөөлөн дамжуулахын чухлыг онцолжээ.

Монгол Улсын санаачилсан “Бичиг үсгийн боловсролын тухай тогтоол”-д дэлхийн бүх бүс нутгийн төлөөлөл болох 125 улс хамтран зохиогчоор нэгдсэнийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Бусад мэдээ

Оны эхний есөн сард Засгийн газрын өр өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, 30.8 их наяд төгрөг болжээ

Оны эхний есөн сард Засгийн газрын өр өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, 30.8 их наяд төгрөг болжээ

2023 оны эхний есөн сард Монгол Улсын нийт гадаад өр 34 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 4.

“Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулна

“Элэгний Д вирустэй иргэдийн үндэсний зөвлөлдөх уулзалт”-ыг зохион байгуулна

“Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” ТББ-ын санаачилгаар 2023 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр 11:00 цагт

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн