fitness
  • 201 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-14

Оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 104 мянган суудлын автомашин импортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн мөн үеэс 71.6 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Анх 2024 оны хоёрдугаар сард импортын автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй байх талаар НЗДТГ мэдээлсэн бөгөөд энэхүү шийдвэр 11 дүгээр сарын наймнаас хэрэгжиж эхлээд байгаа юм.

Замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээлснээр нийслэлийн серитэй дугаар олголт хийгдэхгүй байгаа ба зөвхөн дугаар шилжүүлэх болон хадгалах үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

Автомашинаа худалдсан бол дугаар хадгалах үйлчилгээг 90 хүртэл хоног ашиглаж, 90 хоног нь дууссан тохиолдолд дахин нэг удаа сунгаж 90 хоног хадгалуулж болно. Дугаар хадгалах үйлчилгээний нэг өдрийн үнэ 5500 төгрөг байна.

Одоогоор Улаанбаатарт 785 мянга орчим автомашин байгаа гэсэн албан бус тооцоо байгаа юм. Нийслэлд олгох автомашины улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянгад тогтоохыг зорьж байгаа бөгөөд цаашид үүнээс бага болсон тохиолдолд тодорхой шалгууруудыг үндэслэн, шинэ дугаар олгох юм байна. Улаанбаатар хотыг анх 85 мянган автомашинтай байхаар төлөвлөжээ.  

Импортоор орж ирсэн шинэ автомашинд Улаанбаатарын дугаар олгохыг хязгаарлахаар болсон нь автомашин борлуулагч бизнес эрхлэгчдийн хувьд хэт гэнэтийн шийдвэр болсон гэж зарим дистрибьютер компаниуд мэдээлж байв. Мөн зарим иргэн дээрх шийдвэрийг эсэргүүцэн Үндсэн хуулийн цэцэд гомдол хүргүүлсэн юм.

Дашрамд дурдахад, импортоор орж ирсэн нийт автомашинуудын 85 орчим хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин автомашинууд байгааг Монголын автомашины дистрибьютерүүдийн ассоциаци мэдээлж байв.

Бусад мэдээ

Монгол Улс ингэний сүүний салбарыг хөгжүүлэхээр дэмжин ажиллаж байна

Монгол Улс ингэний сүүний салбарыг хөгжүүлэхээр дэмжин ажиллаж байна

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal-МОНГОЛ УЛ

Улаанбаатараас Увсын Сагил сумын чиглэлд яваад цасанд суусан Приус машиныг татаж гаргалаа

Улаанбаатараас Увсын Сагил сумын чиглэлд яваад цасанд суусан Приус машиныг татаж гаргалаа

Он гарсаар цасанд суусан 44 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 9

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн