Хан-Уул дүүргийн хэмжээнд зам талбай, цэвэрлэгээ, үйлчилгээний 13 байгууллага ажилладаг. Нийт 11 зориулалтын агуулахад 1718.5 тонн давс, 735 тонн бодис нөөцөллөө. Мөн үргэлжлүүлэн давс, бодисын хэмжээг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Халтиргаа гулгаа ихээр үүсдэг даваа гүвээ, өгсүүр уруу, сүүдэр 46 байршилд 46 хайрга, давстай савыг байршуулсан. Зам, талбай шүүрдэх тусгай зориулалтын 9 машин, бага оврын зам талбай шүүрдэгч 11, зам талбайд давс цацах, чийгшүүлэх, автомат шүүрдэгчтэй камаз 4, давс цацах төхөөрөмж 15, авто замын хунгарласан их хэмжээний цас, мөсийг түрэх, хусаж цэвэрлэх зориулалттай 2 автогрейдер, 9 ковш зэргээр цэвэрлэгээ, үйлчилгээний зориулалттай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг бүрдүүлжээ.