fitness
  • 80 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-18

Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Ойн албатай хамтран “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг  зохион байгуулж, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээ гардууллаа.

Сургалтаар ослын үеийн удирдлагын тогтолцооны бүтэц, ослын үнэлгээ болон зорилгод тулгуурласан удирдлага, нөөцийн менежмент, гамшиг, ослын үеийн төлөвлөлт сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон хэлбэрээр мэдлэг олгож, ослын үеийн удирдлагын системээр ажиллах аргазүйд суралцсан юм.

Мөн улсын хэмжээнд зонхилон тохиолддог ой, хээрийн түймэр, үер, усны ослын үед хэрхэн ажиллах талаар бүлгийн дадлага хийж, туршлага солилцлоо.

АНУ-ын Ойн албатай хамтран 2023 оноос хойш “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж, алба хаагчдыг чадавхжуулж байна.

Мөн ОБЕГ-ын "Стратегийн баримт бичиг боловсруулах, сургалт зохион байгуулах техникийн ажлын хэсэг"  АНУ-ын Ойн албаны сургагч багш нарын хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.



Уулзалтаар 2025-2026 оны ажлын төлөвлөгөөг боловсруулах, туршлага солилцох, оролцогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр харилцан санал солилцсон юм.

ОБЕГ, АНУ-ын Ойн алба нь хамтран тус улсын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр

  • 2019 онд  “Гэнэтийн ослын удирдлага” сэдэвт сургалт,
  • 2022 онд “Шуурхай удирдлагын төвийн удирдлага, зохион байгуулалт” сэдэвт цахим сургалтыг,
  • 2023, 2024  онд “Ослын үеийн удирдлагын тогтолцоо” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг  тус тус зохион байгуулаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

Бусад мэдээ

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Ерөнхий сайд хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гарагийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэ

Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг батлав

Нийслэл 500 тэрбум төгрөгийн бонд гаргах тогтоолыг батлав

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар Багахангай дүүрэгт орон сууцны төсөл хэрэгжүүлэх эрх

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн