Сургуулийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг ая тухтай орчинд боловсрол эзэмшүүлэх, багш ажилтны ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуулийн барилга болон дотуур байрны их засвар дууслаа. Үүнд,
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар "Гурван тахилгат оргил" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.