Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Улаанбаатар хот орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17-19 градус, бусад хэсгээр -11-13 градус хүйтэн, өдөртөө 0+2 градус дулаан байна.
Багануур орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -18-20 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
Тэрэлж орчмоор: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -18-20 градус, өдөртөө 0-2 градус хүйтэн байна.
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Нутгийн зүүн хэсгээр зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27-32 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутгаар -21-26 градус, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3-8 градус, бусад нутгаар -10-15 градус хүйтэн, өдөртөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -11-16 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар +3+8 градус, бусад нутгаар -2+3 градус дулаан байна.