“Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулж буй “Соёлын экспо” Улаанбаатар зочид буудлын UB Event hall-н их танхимд нээлтээ хийлээ.
Тус экспод соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Экспо 2024 оны 11 дүгээр сарын 20, 21-ний өдөр болно.
Соёлын үнэ цэнэ болон эдийн засгийн орлогыг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулах, соёлын өвийг хамгаалах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацын орчныг бүрдүүлэх зорилготой тус Экспод хүрэлцэн ирснээр:
- Дизайн
- Соёлын өв
- Уран зураг ба гар урлал
- Медиа урлаг
- Хөгжим
- Дижитал тоглоом
- Хүнс
- Хэвлэл, хэвлэн нийтлэлийн чиглэлийн үйлчилгээ эрхэлж буй байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцах боломжтой.