fitness
  • 69 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 6 цагийн өмнө

УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр /2024.11.21/ 10.00 цагт хуралдахаар товлогдсон. Хуралдаанаар, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэнэ. 

Францын Орано компанитай байгуулах уран олборлох хэлэлцээрийн хүрээнд Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон бөгөөд энэ хүрээнд өнөөдөр хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, батлах юм. Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.20/ хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм.

Бусад мэдээ

Дэлхийн 15 улсын гадаад хэргийн эмэгтэй сайд нар Улаанбаатар хотноо чуулах гэж байна

Дэлхийн 15 улсын гадаад хэргийн эмэгтэй сайд нар Улаанбаатар хотноо чуулах гэж байна

Монгол Улсад анх удаа гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг 6-р сарын 29-30-ны өдрүүдэд зохион

ҮЙЛ ЯВДАЛ: Ардчилсан намын ардчилсан үзэлтэй залуус ХҮН намыг сонгон элсэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулна

ҮЙЛ ЯВДАЛ: Ардчилсан намын ардчилсан үзэлтэй залуус ХҮН намыг сонгон элсэж байгаа талаар хэвлэлийн хурал зохион байгуулна

Төрийн ордонд 09:00 цагт "Нүүрсний" гэх хэргийн нотлох баримтын шинжлэх судлах сонсгол болж байна. 1

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн