fitness
  • 59 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 8 цагийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн /2024.11.27/ хуралдаанаар залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцсэн байна. 

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуусыг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд Залуучуудын хөгжлийг дэмжих дунд хугацааны стратегийн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлого, стратегийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүйгээр эрэлтийг огцом өдөөж зах зээл дээрх байрны үнийг нэмэгдүүлсэн, зорилтот бүлэгтээ чиглэхгүй, орлого өндөртэй, урьдчилгаа төлбөр төлөх чадвартай иргэдийг хамруулсан. Хөтөлбөрийн зээл авах өргөдөл хоёр жил гаруй хүлээх дараалал үүссэн. Хуримтлагдсан өргөдлийг шийдвэрлэхэд 40-55 сар зарцуулахаар байна. 

Түргэн шийдвэрлэхээр барилгын нийлүүлэлт хэрэгцээг гүйцэхгүй учраас үнэ өсөж, зөвхөн борлуулагч талд ашигтай байдал үүсэхээр байна гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэллээ.

Урьдчилгаа төлбөрийн 50 хувийг Зээлийн батлан даалтын сангаас санхүүжүүлэх, мөн залуучуудын урьдчилгаа төлбөрийн хуримтлалыг урамшуулах зорилгоор банканд зөвхөн орон сууцны урьдчилгаа төлбөр бүрдүүлэхэд зориулсан Орон сууцны урьдчилгаа төлбөрийн хадгаламж бий болгосноор залуу өрхийг дэмжих боломжтой зэрэг саналыг тавьсан байна.

“Залуучуудын хөгжлийг дэмжих стратеги төлөвлөгөө 2025-2029” -г Засгийн газрын дараагийн хуралдаанд танилцуулж батлуулахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номинд даалгав.
 

Бусад мэдээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус ашиглаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй ус ашиглаж байсан компанийн үйл ажиллагааг зогсоожээ

Ус зөвшөөрөлгүй ашигласан нэр бүхий компанийн зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг нь зогсоосон талаар Б

Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна

Цагаан байрнаас “Хүчит шонхор” зах хүртэл авто зам тавьж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт Чинг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн