fitness
  • 122 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-28

Нийслэлийн ИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны хуралдаан боллоо. Бүсчилсэн хөгжлийн хорооны дарга Л.Ариунтуяа хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулав. Хуралдаанаар Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай, Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай гэсэн үндсэн хоёр асуудлыг хэлэлцжээ.

Нийтийн эдэлбэр газрыг зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудлын хүрээнд ХУД-ийн 8-р хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудлын орчмын нийт 90 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах талаар хэлэлцэв. НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүдийн олонхын саналаар НИТХ-ын ээлжит бус II хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга А.Амартүвшин танилцуулга мэдээлэл хүргэлээ.

Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төсөл дотроо Экологийн коридор байгуулах газрыг тусгай хэрэгцээнд авах, Нийтийн эдэлбэр газрыг зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай зэрэг асуудлыг хэлэлцсэн юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан зарим хорооны гишүүд асуулт тавьж, санал хэллээ.

Төлөөлөгч, хорооны гишүүн Г.Жаргалсайхан Экологийн коридор байгуулах бүст Баянзүрх дүүргийн Хонхорын айлууд багтаж байгааг хэрхэн шийдэж байгаа талаар тодруулахад Нийслэлийн Газар зохион байгуулалтын газрын дарга Г.Мөнхбаатар Экологийн коридор дээр БЗД-ийн 11, 20-р хорооны 499 иргэн, хуулийн этгээд газар эзэмшиж байгаа бөгөөд мөрдөгдөх горим, дэглэмийн дагуу дээрх айлуудыг газрыг нь байгаа байдлаар эзэмшүүлээд хугацааг нь сунгана гэдгийг онцоллоо.

Бусад мэдээ

Эверест ууланд алга болсон хоёр Монгол уулчинг хайж байна

Эверест ууланд алга болсон хоёр Монгол уулчинг хайж байна

Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, "Эверест-2023" багийн ахлагч С.Ганхүү Непаль улс

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Х.Мөнхжаргалыг томилжээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 26-ны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн