fitness
  • 212 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-29

УИХ-ын Ёс зүй, дэгийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсан.

Үүнтэй холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэгийн талаар хэлэлцэж, энэ талаар хуулийн төсөл, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан билээ.

Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ахлан ажиллаж байгаа бөгөөд санал дүгнэлтээ өчигдөр хоёр байнгын хорооны хамтарсан хуралдаанд танилцууллаа.

Ажлын хэсэг 2025 оны төсвийн тухай хууль болон хамт баталсан хууль, тогтоолд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан хууль, тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг танилцууллаа. Өөрөөр хэлбэл, 2025 оны төсвийн төслийг хэлэлцэхдээ нэг удаагийн анхдагч хуулийн төслөөр зохицуулах ажээ.

Хуулийн төсөлд тусгаснаар төсвийн төслийг гурван үе шаттай хэлэлцэхээр төлөвлөжээ. Хуулийн төслийг хамтарсан байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ.

Бусад мэдээ

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ

Үерийн эрсдэлтэй бүс дэх барилга байгууламжуудыг албадан буулгаж эхэллээ

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга байгууламжуудыг мэргэжлийн байгууллагы

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаан байна

2023 оны 01-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэе.Ихэнх нутгаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн