fitness
  • 191 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-11-29

Энэ оны 11  дүгээр сарын байдлаар техникийн үзлэг, оношилгоонд ороогүй 159.038  тээврийн хэрэгсэл байна. Үүний 99.229 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй. Харин татвараа төлөөгүй нийт 408.684 тээврийн хэрэгсэл байгаагаас 231.397 нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна.

Түгжрэлийг бууруулах, авто замын ачааллыг багасгах, зам тээврийн осол, гэмтлийг бууруулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 1-нээс техникийн үзлэг, оношилгоонд ороогүй, татвараа төлөөгүй, торгуультай тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлахаар болжээ.

skip-share

Нийслэлд хөдөлгөөнд оролцож буй гурван машин тутмын нэг нь торгуулиа төлөөгүй байна.

Хуулиар оногдуулсан торгуулиа төлөөгүй 355,300 тээврийн хэрэгсэл бий гэсэн тооцоо гарчээ. Энэ нь нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувийг эзэлж байгаа юм.

Оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа бол түгжрэлийн урт 97.3 км хүрсэн. 2030 он гэхэд Улаанбаатар хотын нийт хүн ам хоёр сая хүртэх тооцоолол гараад буй. Үүнтэй зэрэгцээд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн тоо өсвөл оргил цагийн үед тээврийн хэрэгслийн дундаж хурд таван км/цаг хүрч, түгжрэлийн урт 200 км хүрэх эрсдэл үүсээд байгаа юм.

НЗДТГ, ХМОНХХ

Бусад мэдээ

Сонгдо эмнэлгийн хойд талын авто замыг хааж, дулааны шугам шинэчилнэ

Сонгдо эмнэлгийн хойд талын авто замыг хааж, дулааны шугам шинэчилнэ

Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд наймдугаар сарын 1-ний өдрийн 08:00 цагаас 20-н

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ 99 МЯНГАН ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

НӨАТ-ЫН БУЦААН ОЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХИЙГ ДЭМЖИЖ 99 МЯНГАН ХҮН САНАЛАА ӨГӨӨД БАЙНА

Dparliament.mn цахим системээр эхлүүлсэн НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгон нэмэгдүүлэх

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн