fitness
  • 120 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-02

Прокурорын байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 185 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн албан тушаалтан С.Б нь тус эмнэлгээс зарласан тендерт шалгарсан аж ахуйн нэгжээс хахууль өгөхийг шаардаж, хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.13 дугаар зүйлийн 1 /Хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан Х.О нь ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас хахууль авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баян-Өлгий аймгийн прокурорын газраас тус аймгийн Гаалийн газрын албан тушаалтан Ж.У, М.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Цагааннуур боомтоор нэвтрүүлсэн эд зүйлсийн шинжилгээний хариу гараагүй байхад гаалийн хяналтын бүсээс гаргаж бусдад давуу байдал бий болгосон, мөн Гаалийн газрын албан тушаалтан Х.Ж, Т.Б, Д.А нар нь Монгол Улсын хилээр нэвтэрсэн тээврийн хэрэгслийн гаалийн хяналт шалгалтыг биечлэн хийлгүйгээр хилээр нэвтрүүлж бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Монгол Улсын иргэн С.Х, Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэн Д.А, Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Х.Ж, М.Ш, В.Ш нар нь Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйлсийг устгасан хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 21.1 дүгээр зүйлийн 1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас БНХАУ-ын иргэн Ю.Ш нь түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 3 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус сум дахь сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.

Эх сурвалж: УЕПГ

Бусад мэдээ

"Б.Ганхуягийн биеэс хүнд байх хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн, хордлогыг тайлж өг

"Б.Ганхуягийн биеэс хүнд байх хэмжээнээс 9200 дахин их хүнцэл илэрсэн, хордлогыг тайлж өг

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг “Нүүрсний” гэх хэрэгт холбогдуулан

Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ

Ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтжээ

Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн сарын 29-ний байдлаар нийт н

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн