fitness
  • 77 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-03

Нэгдсэн Үндэстний байгууллагаас 1981 онд жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн  эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ өдөр баяр, уриа лоозон төдий  биш, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ төлөө хийсэн ажлаа дүгнэж цэгнэх, цаашдын бодлогоо тодорхойлж, ЭРХИЙНХЭЭ төлөө дуу хоолойгоо хүргэх өдөр хэмээн Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоог хангах, нийгмийн баталгааг дээшлүүлэхээр 6 аймагт олон улсын жишигт нийцсэн барилгатай Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг ашиглалтад оруулж, орон нутагтаа цогц үйлчилгээ авах боломж бүрдүүлжээ.

Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Саадгүй байдал, хүртээмжийн тухай, Дохионы хэлний тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж байна.

  • 2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийн хэмжээг 36 хувиар нэмэгдүүлнэ.
  • Мөн живхний үнийн хөнгөлөлт олгох, хүнд хэлбэрийн байнгын асаргаа шаардлагатай хүүхдийг Дэмжих үйлчилгээнд хамруулах зэрэг шинэ төрлийн үйлчилгээг үзүүлэхэд 11.7 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгууллаа гэж тус яамнаас мэдээлэв.

Бусад мэдээ

УИХ-ын 13 гишүүн ӨМӨЗО-д болж байгаа Монгол-Хятадын экспо арга хэмжээнд оролцжээ

УИХ-ын 13 гишүүн ӨМӨЗО-д болж байгаа Монгол-Хятадын экспо арга хэмжээнд оролцжээ

Цар тахлын улмаас завсарлаад байсан уг экспо нь “Нээлттэй шинэ тогтолцоог хамтран байгуулж, хөгжлийн

Маргаашаас хур тунадас орж, хүйтэрнэ

Маргаашаас хур тунадас орж, хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд х

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн