fitness
  • 62 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 23 цагийн өмнө

“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэнг нээв.

Монгол улсад “Орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жил” –ийн ойд зориулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгөөс тусгай үзэсгэлэнг толилуулж байна.

Музейн сан хөмрөгөөс урьд өмнө төдийлөн гарч байгаагүй хосгүй үнэт болон ховор нандин үзмэр цуглуулгаар дамжуулан  түүх, соёлын өв, урлагийн түүхийг олон нийт, хүүхэд залууст сурталчлан таниулах нь үзэсгэлэнгийн зорилго юм.

“Шилдэг бүтээлийн дээжис” үзэсгэлэнд XVIII-XX зууны үед хамаарах дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээгдсэн Занабазарын хийц болон дэг сургуулийн бүтээл, шүтээн зураг, монгол зураг, барлах урлаг, торгон зураг, баримал, цутгуур, цамын баг, хот мандал, тоглоом наадгай зэрэг монголчуудын урлахуй ухааныг шингээсэн дахин давтагдашгүй ур хийц, дүр дүрслэл бүхий үе үеийн шилдэг урлаачдын бүтээл болох 200 орчим  үзмэрийг цогц байдлаар дэлгэн үзүүлж байна.

Энэ үзэсгэлэнд толилуулж буй наян дөрвөн шидтэний цуврал зургаар VIII зуунаас XII зуунд амьдарч байсан Энэтхэгийн их бүтээлч, бясалгагчдын  билгэ оюун ухаан, бясалгалын өндөр түвшинд хүрч, шид бүтээлийг олсон түүх намтрыг дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн Бурхан багшийн Завджүний намтар бүтээлд (Бурхан багшийн урд 34 үе төрлийн  зохионгуй) урьд төрлийн үйлийн үрийн тухай ойлголтыг харуулсан, Богд Зонховын намтрыг дүрслэн үзүүлсэн бурхан зургууд нь сонирхууштай.

“Шилдэг бүтээлийн дээжис” тусгай үзэсгэлэн Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд 202­4 оны 12 дугаар сарын 04 - ний өдрөөс  2025 оны 01 дүгээр сарын 07- ний өдрийн  хооронд үзэгч олонд дэлгэн толилуулна.

Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Үргэлжлэх хугацаа: 2024.12.04-2025.01.07

Бусад мэдээ

Цар тахлын үеэс Монгол ээжүүд цахимаар ажиллаж, хүүхдээ асрангаа хөдөлмөр эрхэлж байна

Цар тахлын үеэс Монгол ээжүүд цахимаар ажиллаж, хүүхдээ асрангаа хөдөлмөр эрхэлж байна

-Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно @Global Press Journal-МОНГОЛ УЛ

Маргааш Сүхбаатарын талбайд “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг болно

Маргааш Сүхбаатарын талбайд “Иргэдэд ээлтэй стандарт” өдөрлөг болно

Стандарт, хэмжил зүйн газрын 100 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд маргааш /2023.09.28/-ны өдөр Сү

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн