fitness
  • 66 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 14 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.12.04/14.00 цагт эхэлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Арабын Хаант Улсын Эр-Рияд хотноо болсон “Усны Дээд түвшний уулзалт” (One Water Summit)-д оролцож буй юм. Ерөнхий сайдыг дагалдан энэ уулзалтад чиг үүргийн гурван сайд томилолтоор явж байна. 

Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хориг болон өгсөн чиглэлийн дагуу Засгийн газар 2025 онд алдагдалгүй төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх үүрэг хүлээгээд байна. Хоригт нийцүүлэн Засгийн газрын боловсруулж мэдүүлсэн төсвөөс 1.9-2.4 их наяд хүртэл төгрөгийн таналт хийхээр болоод байгааг УИХ-ын өчигдрийн чуулганаар ярьж байв. 

Ирэх оны төсвийг хуулийн хугацаандаа буюу 12-р сарын өмнө батлах цаг хугацаа тулсан энэ үед Ерөнхий сайд гадаадад яваа ч Засгийн газраа удирдан хуралдуулахаар болжээ.   

Бусад мэдээ

Н.Мөнхнасан: Монполимет-н 6 салбар компанийн нийт 46 дансыг ямар нэгэн үндэслэлгүйгээр хааснаас өнөөдрийн байдлаар 21 данс битүүмжлэлтэй хэвээр байна

Шинэ хоршоо хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн ₮500 тэрбумын эх үүсвэрийг ₮1 их наяд болгож нэмэгдүүлсэн"

Шинэ хоршоо хөтөлбөрийн хөнгөлөлттэй зээлийн ₮500 тэрбумын эх үүсвэрийг ₮1 их наяд болгож нэмэгдүүлсэн"

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүдийн төлөөлөлтэй хамт Монголбанканд ажиллаж байна. Монголбанкны бодлогын үр дүнд инфляц буурч, өнөөдрийн байдлаар 5.5 хувьтай байгаа бөгөөд мөнгөний бодлогын хүү аажимдаа суларч байгаа талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн