Налайх дүүргийн Спорт цогцолборт сорилын шинэ төв үүдээ нээв. Уг төвд иргэд дараах үйлчилгээг авч болох юм байна. Үүнд:
Энэ үеэр БТСУХ-ын Бодлого төлөвлөлтийн газрын дарга О.Гэрэл хэлсэн үгэндээ “Энэ сорилын төвийг бий болгосноор иргэдийн түвшин тогтоох сорилыг хүний хүчин зүйлээс ангид, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тодорхойлж, иргэдийн бие бялдрын ажиллах чадвар болон биеийн бүтэцийг бүх талаар тодорхойлно.
Иргэд эрүүл, зөв амьдралын дадал, зөв хэвшилтэй болох, дасгал хөдөлгөөнийг өдөр тутамдаа хэрхэн хийх талаар бүрэн мэдлэгтэй болно" хэмээн онцлов.
Түүнчлэн өнгөрсөн сард Баянгол дүүрэгт Бие бялдрын түвшин тогтоох сорилын төвийг ашиглалтад оруулсан билээ.