fitness
  • 110 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-10

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар, 11-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна.

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эхээр -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Хэрлэн, Тэрэлж голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар -3...-8 градус, бусад нутгаар -9...-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. -11…-13 градус хүйтэн байна.

Бусад мэдээ

ХАА, боловсруулах үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг сулруулжээ

ХАА, боловсруулах үйлдвэр, худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг сулруулжээ

Банкуудын ААН-ийн зээлийн шалгуур 2018 оноос хойш харьцангуй тогтвортой байсан.2021 оны I улирлаас э

"Монгол хөгжиж, болж, бүтэж байгааг харж нүд, сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй

"Монгол хөгжиж, болж, бүтэж байгааг харж нүд, сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /202

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн