fitness
  • 131 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-10

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк (KfW) болон Глобаль сан хоорондын 29.0 сая еврогийн “Өр хөрвүүлэх хэлэлцээр”-т Сангийн сайд Б.Жавхлан, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны Зүүн ба Зүүн Өмнөд Ази бүс хариуцсан Захирал Франк Боне, тус банкны Ерөнхий Портфолио Менежер Андреа Годон, Глобаль сангийн Гүйцэтгэх захирал Питер Сандс нар гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банканд төлөх 29 сая еврогийн зээлийн эргэн төлөлтийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, уг санхүүжилтийг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж энэхүү хэлэлцээрийн хүрээнд бүрдэж байна.

Монгол Улс түүхэндээ анх удаа өр төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлэх хэлэлцээрийг амжилттай байгуулж санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглах шинэ суурь тавигдлаа.

Эх сурвалж: Сангийн яам

Бусад мэдээ

Улаанбаатарт -15 градус хүйтэн байна

Улаанбаатарт -15 градус хүйтэн байна

Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутга

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл хуралдлаа

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл энэ оны хоёр дахь хурлаа хийлээ. Хурлаар Эрүүл мэндийн даатг

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн