fitness
  • 79 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 22 цагийн өмнө

Кино уран бүтээл туурвидаг “Этик” продакшны жүжигчин бусдын биед халдаж буй бичлэг цахим сүлжээнд өчигдөр (2024.12.16) тархжээ. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс “Энэ асуудал олон сарын өмнө болжээ. Хохирогч тухайн үед цагдаагийн байгууллагад хандаагүй. Цахим сүлжээнд нийтлэгдсэн бичлэгийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагааг эхлүүлсэн” гэлээ.

Харин “Этик” продакшны зүгээс “Продакшныхаа ёс зүйгүй үйлдэл гаргасан жүжигчний өмнөөс уучлалт хүсэж байна. Тэр үйлдэл нь хувь хүний асуудал. Бид продакшнаараа ярилцаад тухайн жүжигчинд хариуцлага тооцох болно. Мөн хуулийн байгууллага шалгахаар болсон” хэмээх мэдэгдэл гаргажээ.

Бусад мэдээ

Дахин боловсруулсан картоноор хийсэн цахилгаан машиныг танилцууллаа

Дахин боловсруулсан картоноор хийсэн цахилгаан машиныг танилцууллаа

Цахилгаан тээврийн хэрэгсэл нь утаа ялгаруулдаггүй гэдгээсээ гадна тогтвортой хэрэглэх боломжтой гэд

Улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 300.5 мянган хүн орсон байна

Улсын хилээр өнгөрсөн онд гадаадын 300.5 мянган хүн орсон байна

Манай улсын хилээр 2022 онд 2016.2 мянган (давхардсан тоогоор) зорчигч нэвтэрсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 1372.8 (3.1 дахин) мянгаар нэмэгджээ.

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн