fitness
  • 49 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 20 цагийн өмнө

Нийтийн тээврийн бодлогын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/154 дугаар тушаалын дагуу дараах автобусны чиглэлүүдэд өөрчлөлт оруулжээ.

Тодруулбал, Ү:30 Сүхбаатарын талбай-Натур худалдааны төв-Жанжин клуб чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, өнөөдөр /2024.12.17/ өдрөөс мөрдөж эхэлжээ.

Түүнчлэн Ч:26 "Тоосгоны үйлдвэр-Ботаник-Жанжин клуб" чиглэлийн замналд өөрчлөлт орсон байна.

Х:9 Био комбинат- Яармагийн 3-р буудал чиглэлийг зогсоож,

Х:7 Туул тосгон- Биокомбинат-Яармагийн 3-р буудал чиглэлийг Х:7 Туул тосгон- Биокомбинат-Хангарди цогцолбор болгон замналыг нэгтгэн өөрчилжээ. Өөрөөр хэлбэл Х:7 Туул тосгон-Биокомбинат-Хангарди цогцолбор чиглэлд нийт найман автобус иргэдэд үйлчлэхээр болж байна.

Д:7 Гачууртын эцэс-Арцатын ам / Дунд оврын/ чиглэлийг зогсоож, уг чиглэлийн замналыг Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлийн маршрут, тээврийн хэрэгсэлтэй нэгтгэн өөрчилсөн байна. Д:6 Шар хоолойн ам-Гачууртын эцэс / Дунд оврын/ чиглэлд нийт хоёр автобус иргэдэд үйлчилж байна.

Бусад мэдээ

ЭХЭМҮТ-д төрөлхийн нэмэлт уушгитай хүүхдийг дурангийн мэс заслаар эмчилжээ

ЭХЭМҮТ-д төрөлхийн нэмэлт уушгитай хүүхдийг дурангийн мэс заслаар эмчилжээ

ЭХЭМҮТ-ийн мэс засалчид төрөлхийн нэмэлт уушгитай хүүхдэд цээжний дурангаар анх удаа мэс засал хийж,

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна

“Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлж байна

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн