fitness
  • 45 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 4 цагийн өмнө

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Энэ сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна.
 
2024 оны 12-р сарын 17-ны 20 цагаас 12-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -27...-29 градус, бусад хэсгээр -18...-20 градус, өдөртөө -12…-14 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -27...-29 градус, өдөртөө -15…-17 градус хүйтэн байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Бусад мэдээ

Ариг банкны цэвэр ашиг 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ

Ариг банкны цэвэр ашиг 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ

Ариг банкны цэвэр ашиг 2023 онд 2.3 дахин өсөж, 17.6 тэрбум төгрөгт хүрлээ. Өнгөрсөн онд гаргасан ту

Нөөцийн махны борлуулалт сайн байна

Нөөцийн махны борлуулалт сайн байна

2024 онд Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны нөөцийг чанар, стандарт, эрүүл ахуйг бүрэн хангаж,

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн