fitness
  • 56 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 15 цагийн өмнө

Цахим сүлжээнд өчигдөр (2024.12.23) сурагчийг алгадаж, өшиглөж буй багшийн бичлэг цацагджээ. Эл явдал Архангай аймагт болсон бөгөөд Архангай аймгийн цагдаагийн газраас тухайн багшийг шалгаж эхэлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас "Иргэнээс өчигдөр 00:10 цагт  “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын  сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна”  гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулсан.

Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 3 дугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар хүүхдийн биед халдсан нь тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэж мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйл.Хүүхэдтэй хэрцгий харьцах
2.Энэ гэмт хэргийг багш, сурган хүмүүжүүлэгч, асран хамгаалах үүрэг хүлээсэн хүн үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Бусад мэдээ

ДЭМБ-ын суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д ажиллалаа

ДЭМБ-ын суурин төлөөлөгч ЗӨСҮТ-д ажиллалаа

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Др Сокорро Эскаланте Зо

Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ

Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа импортолжээ

I-VII сарын байдлаар Монгол Улс Азийн 14 улсаас 16.3 сая ам.доллароор 26.2 мянган тонн цагаан будаа

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн