fitness
  • 63 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 19 цагийн өмнө

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2024.12.24/-ийн хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэв. “Улаанбаатар хотын Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг соёрхон батлах хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. 

56 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй “Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК нь хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг, Төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 16 хувийг хангаж ажилладаг.

Насжилт өндөртэй уг станцын хувьд техникийн гэмтэл саатлаас шалтгаалан хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хязгаарлах эрсдэлтэй нөхцөлд байна. Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд станцыг ойрын хугацаанд өргөтгөн шинэчлэх шаардлагатай юм.

Улаанбаатар хотын одоогийн өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилгоор Дулааны гуравдугаар цахилгаан станцыг хоёр үе шаттай өргөтгөн, шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 50 МВт-ын дулааны станц, дараагийн шатанд ашиглалтын хугацаа дууссан 48 МВт-ын станцыг буулган, суурин дээр нь 250 МВт-ын дулааны цахилгаан станцыг шинээр барина гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцуулав.

Бусад мэдээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад иржээ

УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагад иржээ

Авлигатай Тэмцэх Газраас өчигдөр буюу 2023 оны гуравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын нэр бүхий гурван

“Хуримын үзэсгэлэн-2023” зохион байгуулагдана

“Хуримын үзэсгэлэн-2023” зохион байгуулагдана

Цав цагаан даашинзтай үзэсгэлэнт бүсгүй, цэмцгэр хослолтой эрхэмсэг залуу. Хараа булаам цэцэгс, инээ

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн