fitness
  • 48 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 11 цагийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 25-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төслийн нэг болох Монгол, Францын хамтарсан ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад ногдох хувилбарыг судалж, тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг 10 хувийн төрийн эзэмшлийн давуу эрхийн хувьцаа, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах талаар Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг САС хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.

Бусад мэдээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг С.Зориг агсны хэргийн бүх материалыг нээлттэй болгохыг шаардлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар танилцуулж, С.Зори

Эмнэлгүүд иргэдээс эм тариа давхардуулан гаргуулж байгаа эсэхэд хяналт тавихыг даалгалаа

Эмнэлгүүд иргэдээс эм тариа давхардуулан гаргуулж байгаа эсэхэд хяналт тавихыг даалгалаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг албан даалгавар гаргажээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл м

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн