fitness
  • 70 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-12-27

Томуугийн вирус хүүхдүүдэд хоруу чанартай, хүндрэлтэй ихтэй байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн Хүүхдийн яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Э.Доржпагма эцэг, эхчүүдэд хандан дараах зөвлөгөөг өглөө.  

Үүнд: 

  • Эцэг, эхчүүд өөрсдөө амны хаалт зүүж хэвших
  • Олон нийтийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, явах тохиолдолд өөрсдөө болон хүүхдэдээ заавал амны хаалт зүүлгэх
  • Эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх. Амны хаалт зүүгээгүйн улмаас эмнэлэгт үзүүлээд гарахдаа шинэ вирусийн халдвар аваад гарах эрсдэлтэй байна.
  • Хүүхдийнхээ дархлааг дэмжих хоол, хүнс бэлтгэх. Шингэн, шөлтэй, устай хоол идүүлэх.
  • Хүүхдийнхээ хоолой, амыг сода давсны уусмалаар өглөө бүр зайлуулах
  • Халуун, шингэн зүйлийг ердийн уудгаас илүү хэрэглүүлэх
  • Хүүхэд 39-40 хүртэл халуурсан тохиолдолд халуун бууруулах эм өгсөн ч буурахгүй байна гээд хоёр цагийн дараа дахин эм өгч, өндөр тунгаар дур мэдэн хэрэглэж байна. Энэ нь цаашид сөрөг үр дагавартай. Халуун бууруулах эмийн гаж нөлөө маш аюултай. Халуун аажим бууна гэдгийг ойлгоод хүлээх хэрэгтэй. 1-2 цагийн дотор халуун бууна.
  • Хүүхэд нь ханиад хүрсэн бол гэртээ арц, хүж, цэвэрлэгээний бодис үнэртүүлэхгүй байх, тамхи татахгүй байх, гадна татсан ч хувцаст шингэдэг. Бага насны хүүхэд эдгээр үнэрийг авсан л бол шуухитначихдаг.

Бусад мэдээ

Манай улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа тул Чингис нэртэй хиймэл дагуулын төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээг байгууллаа

Манай улс бүсчлэлээрээ Франц улстай тохирч байгаа тул Чингис нэртэй хиймэл дагуулын төслийг хамтарч хэрэгжүүлэх гэрээг байгууллаа

Уг санамж бичиг байгуулагдсанаар ямар ач холбогдолтой болох талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Сансрын үнд

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад албан ёсны айлчлал хийхээр 20

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн