fitness
  • 74 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2025-01-02

Нийтийн тээврээр хөнгөлөлтгүй зорчдог иргэд өнөөдрөөс /2025.01.01/ 1000 төгрөг төлж зорчино гэдгийг албаныхан мэдээлсэн. Тэгвэл программ хөгжүүлэлтийн ажил хараахан дуусаагүй байгаа учраас түр хугацаагаар хойшилсон талаар Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал мэдээллээ. Тэрбээр "Улаанбаатар смарт" компанийн төлөөлөлтэй хуралдаж, удахгүй олон нийтэд мэдээлэл өгнө. Одоо зорчигчид 500 төгрөгөөр зорчиж байгаа бөгөөд хэрэглэж буй хоёр төхөөрөмжийнх нь нэг 1000 төгрөгөөр зорчиход бэлэн болсон" гэв.

Зорчигчид 1000 төгрөгийн төлбөр хийснээр өдөртөө дөрвөн удаа үнэгүй зорчих эрхтэй болох юм. Үүнд хугацаа хамаарахгүй. Харин дөрвөөс дээш удаа өдөрт зорчих бол 1000 төгрөг нэмж төлнө.  Оюутнууд ч мөн 1000 төгрөг төлж автобусаар зорчино. Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах үеэр оюутнуудын хөнгөлөлттэй зорчдог зохицуулалтыг хүчингүй болгосон юм байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаас 2024 оны хоёрдугаар сард дээрх шийдвэр гаргасан нь ийн 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих болж буй аж. Нийслэлийн тээврийн газраас мэдээлснээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд харьяалал харгалзахгүй автобусаар үнэгүй зорчих бол хүүхдүүд 200 төгрөгөөр зорчино.

Бусад мэдээ

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махны борлуулалт муу байгаа тул өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нийслэлд махны нийлүүлэлтийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ-наас 12 бэлтгэн нийлүүлэгч сонгон шалга

Хуучин онгоц худалдан аваад Airbnb-гээр түрээслэх тансаг сууц болгон тохижуулжээ

Хуучин онгоц худалдан аваад Airbnb-гээр түрээслэх тансаг сууц болгон тохижуулжээ

Их Британийн бизнес эрхлэгч Стивен Нортэм eBay сайтаас хуучин Боинг 737 онгоцыг 6165 ам.доллараар ху

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн